ОХУ-аас мялзан өвчний вакцин ирлээ

Хэдэн жил чимээгүй байсан мялзан өвчин өнгөрсөн жилээс малчдын толгойны өвчин болж, 2016 онд 13 мянган бог мал, 2017 он гарсаар 5500 орчим толгой бөхөн хорогдсон юм. Нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 13-ны өдөр тогтоол гаргаж, шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай 5.1 тэрбум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийж, худалдан авахаар болсон. Ярьсны дагуу эхний ээлжинд бог малын мялзан өвчний 15 сая тун вакциныг 825 сая төгрөгөөр ОХУ-аас худалдан авсныг өчигдөр /2017.11.06/ орой Монголд онгоцоор тээвэрлэн ирлээ.

Энэхүү бог малын мялзан өвчний вакцины 9,6 сая тунг улсын нөөцөд үлдээх аж. Харин үлдсэн 5.4 сая тунг нь Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таванаймагт хуваарилан тараахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ