Цасанд суусан автомашиныг татаж гаргажээ

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсонтой холбогдуулан Өвөрхангай аймаг, Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын 4 автомашин цасанд суусан дуудлагаар өчигдөр /2017.11.06/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12-р ангийн алба хаагчид ажиллан нийт 53 зорчигчтой, 4 автомашиныг цасанд суусныг татан гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ