Хүн амьдралдаа 40 тонн ус ууж чадна


Ус бол H2O гэсэн химийн томъёо бүхий органик бус нэгдэл бөгөөд манай гарагийн амьдралын үндэс мөнөөс мөн.
Дэлхийн ус 2,7 тэрбум жилийн настай.
Манай гарагийн усны бүх нөөцийн дөнгөж 3% нь ундны ус байдаг.Гэхдээ энэ 3%-ийн ихээхэн хэсэг нь хүртээмж муутай бөгөөд мөсөн голуудад байдаг.
Дэлхийд бүх өвчний 85% нь усаар дамждаг.
Хүн амьдралынхаа туршид 40 хүртэл тонн ус ууж чадна.
Хүнд усны хэрэгцээ нь хүчилтөрөгчийн дараа хоёрт ордог. Хүн усгүйгээр 5-7 хоног л тэсч чадна.
Хамгийн цэвэр ус Финланд улсад байдаг.
Усны 1% нь бие махбодиос алдагдахад л бид цангаж байгаагаа мэдэрдэг.
Шингэний 20%-ийг алдах нь хүнийг үхэлд хүргэхаюултай.
Хүн хоногт 1,5-аас 5 хүртэл литр ус уух шаардлагатай.
Ус бол олон талын үйлчлэл бүхий уусгагч мөн. Ус нь хоол тэжээлийн хамт хүний биеэр ашигтай бодисуудыг тээвэрлэж, биеэс хортой бодисуудыг гадагшлуулдаг.
Муу уснаас болж дэлхийд 8 секунд тутамд нэг хүн нас бардаг байна.
Ундаанаас зөвхөн ус уувал, хоол тэжээлийн нийт илчлэгийг эрс бууруулж, илүүдэл жингээс салж болно.
Өдөрт 6 орчим стакан ус уудаг хүмүүс ердөө 2 стакан ус уудаг хүмүүсийг бодвол, зүрхний дутмагшил өвчин тусахэрсдэлд бага өртдөг байна.
Хлоржуулсан усыг хоёр дахин буцалгаж болохгүй. Учир нь ингэж буцалгахад хорт хавдар үүсгэдэг хор буюу диоксин гэдэг бодис ялгардаг байна.
Олонхи хүн хоногт ахуйдаа 100 хүртэл литр ус хэрэглэдэг. Хамгийн их ус зарцуулдаг нь 00-ийн өрөө юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ