Монголын ядуурлын түвшин 37 хувиар өсчээ

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол улсын ядуурлын 2016 оны тооцоог гаргасан байна. Хоёр жил тутамд хийгддэг энэ судалгаагаар ядуурлын түвшин 2014 оныхтой харьцуулахад 37 хувийн өсөлттэй гарчээ.

Монгол улсын үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа, ядуурлыг хэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд хамтарч ажилласаар ирсэн. Монгол улсын ядуурлын түвшин 2014-2016 оны хооронд ямар түвшинд хүрснийг өнөөдөр үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Өнгөрсөн онуудад эдийн засаг, нийгэмд гарсан сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядуудралд орсон болохыг судалгааны дүнгээс харж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2012-2014 оны хооронд нийт 20 хувиар өссөн бол 2015-2016 оны хооронд 3,6 хувиар өссөн судалгаа байна. Мөн цалин тэтгэвэр нэмэгдээгүй зэрэг нь хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ