ҮЙЛ ЯВДАЛ: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ


09.00
- Нийслэлийн Иргэний танхимд “Хүүхдийн эрх, хамгаалал ба төр, хуулийн этгээдийн оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалт зохион байгуулна. Сургалтын нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр зэрэг албаныхан оролцоно.
- ШӨХТГ-аас Төрийн ордны Б танхимд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
09.30
- Тархины саажилттай хүүхдийн 10-р сувилал, цэцэрлэгийн эцэг, эхчүүд тус цэцэрлэгт үүсээд байгаа асуудлаар хуучин нурсан цэцэрлэгийн байранд мэдээлэл хийнэ.
09.45
- Монголд зочилж буй Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын парламент дахь Олон улсын парламентийн бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй нийт төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцан, арилжаа нээх ёслолд оролцоно.
11.00
- Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдааны талаар БСШУСЯ-ны 401 тоотод мэдээлэл хийнэ.
11.30
- “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас АТГ-т гомдол хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.
- Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Миний бүтээл-25” уран бүтээлийн цэнгүүний талаар “Монгол нюьс” мэдээлийн төвд хэвлэлийн хурал зарлажээ.
11.40
- Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн үндэсний төв Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Монголбанкны А байрны захирлуудын зөвлөлийн өрөөнд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ