Хаан банкинд буутай этгээдүүд халджээ

Өчигдөр 19:20 цагийн үед “Шөнийн зах” худалдааны төвийн нэг давхарт байрлах Хаан банкинд баг өмссөн буутай этгээдүүд дайран орсон хэрэг гарчээ. Одоогоор хэргийн газар Цагдаагийн байгууллага ажиллаж буй бөгөөд хамгаалалтад аваад байгаа аж.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Хүний амь нас эрсэдсэн, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй” гэсэн тайлбар хийгээд байгаа юм. “Шөнийн зах” худалдааны төв нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Тогтмол цагийн хуваариар үдшийн 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ