"Гэр бүл–Хүмүүжлийн анхдагч орчин“ зөвлөгөөн боллоо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд батлагдан хэрэгжиж байна. Эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой гэр бүлд хүүхдийн эрхийг хангахад эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо, хариуцлагын асуудлаар эцэг эхчүүд Дархан-Уул аймагт чуулж “Гэр бүл–Хүмүүжлийн анхдагч орчин“ зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Тус зөвлөгөөнд 250 гаруй эцэг эхчүүд оролцжээ. Зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг тухай эцэг эхчүүд ярьж байлаа. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байдаг.
Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байгааг тус зөвлөгөөний үеэр онцлон хэлж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ