Найман давхраас дөрвөн хүн унажээ

Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо,Монгол кино үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийж байсан дөрвөн хүн найман давхраас унасан харамсалтай хэрэг гарчээ.

Дээр унасан хүмүүсийн хоёр нь газар дээрээ нас барж, яаралтай түргэн тусламжийн 103-ын машинаар хоёр иргэнийг ГССҮТ-д хүргэжээ. Энэ талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 15.01 цагт ирж, дуудлагын дагуу аврах баг ойр орчмыг аюулгүй болгох ажлыг хийсэн байна. Одоогоор цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалт авч, хэмжилт шалгалт болон хэргийг газрын үзлэг хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ