Д.Дагвадорж аваргын тоглосон киног зургаан тэрбум гаруй хүн үзжээ

Арваннэгдүгээр сарын 11-ний бямба гаригт Азийн тулаант киноны амьд домог Саммо Хун Кам Бо болон Донни Йен, Жет Ли нарын тоглосон Gong Shou Dao (The Art of Attack and Defence Довтлох, хамгаалах урлаг) уран сайхны киноны нээлт боллоо.

Энэхүү кинонд Хятадын тэрбумтан, дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Жек Ма, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нарын алдартнууд тоглосон нь Азийн, тэр дундаа Япон, Монгол, Хятадын үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй юм. Мөн тус ккинонд Бээжингийн олимпийн аварга боксчин Зоу Шимин, тулааны найруулагч Йен Ву Пин (Yuen Woo-ping), Чин Суи Тонг, Наташа Луи Бордиззо, муай тайн тулаанч Тони Жаа зэрэг алдартнууд тогложээ.

Киноны продюссероор Жет Ли ажилласан бөгөөд Жек Маг кинонд тоглуулах нь түүний санаа байсан аж. Жек Ма өнгөрсөн баасан гаригт өөрийн блогоороо дамжуулан кинонд тоглосныхоо төлөө мөнгө төлөөгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр кинонд тайчи мастерын дүр бүтээжээ. “Довтлох, хамгаалах урлаг” киноны нээлт болсны дараа Асашёорюү аварга “”Өчигдрийн байдлаар зургаан тэрбум хүн үзсэн байна” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ