Өнөөдөр болох үйл явдлууд

09.00

  • Сангийн яам, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай зэрэг хуулиудын нэмэлт өөрчлөлтийн асуудал' сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • “Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт, тулгамдсан асуудал” үндэсний хэлэлцүүлэг Blue Sky зочид буудал, Кристал танхимд болно. Хэлэлцүүлгээр Монгол Улсын хүн, малын шинэ ба сэргэж буй зоонозын халдварт өвчин, ялангуяа анзаарагддаггүй болон сэргэж буй халдварт өвчин, нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал хүнсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй эрсдэлийг үнэлнэ.

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болно.

11.00

  • Санхүүгийн зохицуулах хорооноос банкнаас бус санхүүгийн салбарууд болох үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн 2017 оны III улирлын санхүүгийн тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлыг Засгийн газрын IV байрны 211 тоот танхимд зохион байгуулна.

12.00

  • Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны XXII Их хурлын талаар болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах тухай асуудлаар өөрийн байранд мэдээлэл хийнэ.

14.00

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанТөрийн ордны “Г” танхимд хуралдана.
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг хуралдана.
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“В” танхимд хуралдана.

15.30

  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“В” танхимд болно.

16.00

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордны “Г” танхимд хуралдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ