Диваажин мэт эко-байшин барьжээ

Уран сэтгэмж гаргаж, хөршүүдээсээ тусламж авсанаар хамгийн хатуу хүтүү нөхцлийг ч төгс сайхан болгож болдогийг энэ Норвеги айл нотлон харуулж байна. Тэд өөрсдийн гараар гайхалтай эко-байшин барьж, түүний эд анги бүрт асар их хичээл зүтгэлээ шингээжээ.

Эхнэр,нөхөр Ингрид болон Бенжамин Яртефёльгер нар найз нөхөд, хөршүүдийнхээ тусламжтайгаар энэхүү байшинг барьж, бүх зүйлийг нь шавар, сүрэл, боржин, элс гээд цэвэр байгалийн материал ашиглан хийжээ.
Байшинг 180 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий бөмбөгөр дээврээр бүрсэн байна. Үүнийг зүгээр нэг гоё сайхан харагдуулахын тулд хийгээгүй бөгөөд дулааныг барьж, нарны гэрлийг бүрэн ашиглахын тулд ийм дээвэр барьж, байшин дээр нарны зай хураагуур бэхлэжээ.Үүнээс гадна, бөмбөгөр дээвэр нь их хэмжээтэй ордог бороо, цаснаас байшинг хамгаалдаг байна.



Тэд дөрвөн хүүхэдтэй бөгөөд ногооны талбайдаа хэрэгцээний ногоо, жимс жимсгэнэ тарьдаг байна. Ашигласан усаа ногооны талбайг услахад хэрэглэж, гарсан хог хаягдлаа буцаад бордоо болгодог гэнэ. Бүх тавилгыг байгалийн материалаар хийжээ. Энэ нь хүн өөрийн гэр орныг төдийгүй, хүрээлэн байгаа орчныг цэвэр цэмцгэр, гоё сайхан болгохыг оролдож байгаа хэрэг юм.



С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ