Орхон аймаг чиглэлийн замыг нээлээ

Орхон аймагт их хэмжээний цас орсны улмаас өчигдөр /2017.11.12/ оройноос эхлэн энэ чиглэлд зам хаагаад байсан. Тэгвэл өнөөдөр /2017.11.13/ өглөө энэ чиглэлийн замыг нээсэн гэж онцгой байдлын газраас мэдээлж байна.

Ойрын өдрүүдэдцас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байх тул онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутагт зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ