Нийслэлийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1-р хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгоншалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд 10 үйлдвэрийг сонгон шалгаруулалт хийнэ. Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтынэхний үе шат хэрэгжсэнээр 4,000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвийндэд бүтцийн барилга угсралтын ажлыг үе шаттай эхлүүлнэ.2018 онд энэ орчимдцэвэр ус дамжуулах шугам 4 километр,бохир усны шугам4.9 километр, дулаан дамжуулах шугам 1.1 километр, авто зам 3.2 километр, 35 кВ ын цахилгаан дамжуулах шугам 1.8 километрыг барих ажлуудын50 хувийг хийж дуусгах юм. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд Хан-Уул, Баянгол дүүргүүдэд 301 айлын орон сууцыгэнэ онд ашиглалтанд оруулсан бол ирэх онд 816 айлын орон сууцашиглалтанд оруулахаар үндсэн чиглэлдээ тусгажээ. “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлэгтхог хаягдал сэргээн ашиглах 150-200 мянган тонн хог хаягдалшатааж, эрчим хүч, дулаан гаргах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн орчны бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж,арчилгаа, хамгаалалтыг98 гудамжиндхийж, дүүрэг бүртбичил цэцэрлэг байгуулах зорилт туссан байна. “Нийгмийн хөгжил” бүлэгтэрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээндАзийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжүүлнэ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засварын ажлыг гүйцэтгэж, түргэн тусламжийн парк шинэчлэлт хийнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 2018 ондЕрөнхий боловсролын6 сургуулийг3 ээлжээс гаргахаар төлөвлөсөний дээр улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 18,690 суудал бүхий 30 сургуулийнбарилгын ажлыг эхлүүлнэ.Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын удирдлагын баг ирэх оны төсвөө хийж, Нийслэлийн иргэдийн хуралдаа хуулийн хугацаанд өргөн барих юм.
НИТХ-аас “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийгхангалттай биелэсэн гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ