“Тогтвортой хөгжлийн бодлого 2030” форум боллоо

“Тогтвортой хөгжлийн бодлого 2030” форум "Шангри Ла" зочид буудалд боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн 2030 он хүртэлх дэлхий нийтийн хүрэх чиг буюу алсын харааг тодорхойлон, НҮБ-ын гишүүн 190 орчим орны төрийн тэргүүнүүд ирэх 15 жилийн турш хэрэгжүүлэх, бодлогын баримт бичгийг баталсан байдаг. Баримт бичигт дэлхий нийтээрээ ядуурлыг бууруулж, авлигатай тэмцэн, ажилгүйдлийг бууруулан, баян-ядуу, хот-хөдөөгийн ялгааг багасгах зэрэг томоохон зорилтууд дэвшүүлсэн юм.

НҮБ-аас дэвшүүлсэн энэ зорилтод хүрэхийн тулд Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай. Бусад улс орнуудын хүрсэн түвшинд дөхөж очих, давуу талаа ашиглан, хөгжлийн бодлогоо тодорхойлон хэрэгжүүлснээр дээр дурдсан ядуурал, авлигатай үр дүнтэй тэмцэнэ гэж үзсэн байна.

“Тогтвортой хөгжлийн үндэсний форум”-аар Монгол Улсын ойрын, дунд, урт хугацааны бодлогыг эргэн харж, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтнүүд, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Долоо дахь удаагийн форумаар зохистой хөдөлмөр эрхлэлт гэсэн сэдвийг онцгойлон сонгож, Монгол Улсын хүн амын өсөлт, тэдний ур чадварыг харгалзан тооцвол чухам ямар салбарт ажлын байр олноор бий болгох нь зохистой хөдөлмөр эрхлэлтэд тооцогдох талаар хэлэлцэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ