Өнөөдөр болох үйл явдлууд

08.30

  • 'Тамхи таны сонголт биш' өглөөний уулзалт МУИС-ийн 24 цагийн номын сангийн Cafe book-т болно.

09.00

  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэгдсэн хуралдаан СЕХ-ны хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын дагуу орон нутаг, дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн талаар хэлэлцэнэ.
  • Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж буй 'Өөрөө удирдах ёсон' сэдэвт сургалт МАХН-ын төв байрны зүүн талд байрлах 14 давхар барилгын 9 давхарт болно.

10.00

  • Дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг 'ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРСОН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭХ ӨДӨР'-ийг тэмдэглэнэ. Арга хэмжээний үйл ажиллагаа болон Хэвлэлийн хурал Замын цагдаагийн албаны журмын хашаанд болно.

  • Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах, хамтран зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдийг оролцуулсан хандивлагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хурлын танхимд болно.

10.30

  • СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг СУИС-ийн төв байрны 418 тоотод болно. Энэ өдөр соёл урлагийн судалгааны тухай илтгэлүүд явагдах ба өдөрлөгийн хүрээнд соёл урлаг судлалын хүрээлэнгийн шинэ номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн анхны захирал С.Лувсанвандангийн тухай баримтат кино үзүүлнэ.

11.00

  • Цахим валют, блокчейны технологийн онцлог криптовалютын болон биткойны ирээдүйн төлөв, зохицуулалт зэрэг асуудлыг хөндөх 'Крипто үндэстэн чуулга уулзалт' зохион байгуулах талаар 'Ард санхүүгийн нэгдэл' ХК-иас мэдээлэл хийнэ.
  • МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаар мэдээлэл хийнэ. МҮЭ-ийн холбооны байранд болно.

11.30

  • Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон “Цагийн зурвас” номын нээлт МУИС-ийн Номын санд болно.

12.00

  • Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдрийг угтан 'Мөнх тэнгэрийн бичиг 2017' уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн Орд танхимд нээгдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн ёслолд оролцоно.

19.00

  • НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран 'Хүүхэд нэг бүрийн төлөө' эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна. Ханын материал дахь Ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуулийн байранд болно.

14.00

  • 'Гар гараасаа атгая' гэрэл зургийн уралдааны нээлтийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ