Багш нь сурагчийнхаа үүдэн шүдийг цөм өшиглөжээ

Анги даасан багш нь сурагчийнхаа хоёр шүдийг цөм өшиглөсөн хэрэг Төв аймагт гарлаа. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Шижир-Алт сургуулийн хоёрдугаар ангийн багш Э гэгч эмэгтэй багш найман настай хүү Ө-гийн нүүр лүү нь өшиглөн үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ.

Тэрбээр эцэг эхэд нь болсон явдлын талаар тайлбарлахдаа сурагч Ө ангийнхаа хүүхэдтэй зодолдсоны улмаас ийнхүү хоёр шүд нь унасан гэж тайлбарласан байна. Гэвч түүний хийсэн хэрэг болох нь илэрсэн тул Э гэх багш хүүгийн аав дээр нөхөртэйгөө хамт очиж уучлалт гуйсан талаар эх сурвалж мэдээлэв.

Мөн хүүгийн аавийн хэлснээр тус багш хүүг удаа дараа зодож байсан аж.

Хүүгийн аав одоогоор цагдаад гомдол гаргаагүй учир уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээгүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ