“Хусхан” цэвэр усыг нийтийн орон сууцанд савлаж байжээ

Нийтийн орон сууцанд цэвэр ус савлан худалдаалж байна гэх иргэнээс ирсэн гомдлын дагуу холбогдох байгууллага нь шалгалт хийснээр “Хусхан” нэртэй цэвэр ус худалдаалдаг газрыг илрүүлжээ.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтухай хууль зөрчих зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 01 тоот актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ