Хилийн боомтууд энэ сарын 19-нд амарна

Энэ сарын 19-ний өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Үүнтэй холбогдуулан хилийн боомтууд амарна.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд тухайн өдөр ажиллахгүй юм.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ