НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана


НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол 11 дүгээр сарын 19-ний ням гарагт "Боловсрол" телевизээр шууд явагдана.
Энэ удаагийн тохиролд аравдугаар сарын 01-31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах бөгөөд супер сугалааны шагналын сан 50 сая төгрөг юм.
Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа 11 дүгээр сарын 18-ны 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ