’Мандала’’ хотхонд ажиллаж байсан цахилгаанчин амиа алджээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн ’’Мандала’’ хотхонд баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцид хүн амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр 20:31 цагт тус хотхонд баригдаж байгаа “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуунийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 20:42 цагт очиход “Прохит” ХХК-ийн цахилгаанчинтус дүүргийниргэн Б /27 настай, эрэгтэй/, 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан байсныгсалгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ