Их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болно


Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 энэ онд 11 дүгээр сарын 19-ний Ням гарагт тохиож буй. Энэ өдрийг 'Монгол бахархлын өдөр' болгон УИХ-аас хуульчилж, бүх нийтээр амардаг уламжлал тогтсон. 'Монгол бахархлын өдөр' -ийн үйл ажиллагаа Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслолоор эхэлнэ. Мөн олимп, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт Чингис хааны одон гардуулна. Түүнчлэн есөн хөлт Их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ