"Чингис хаан" одон гардуулах ёслол эхэллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг билээ. Энэхүү тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна.

2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмээр олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг нэрлэсэн. “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу морин цагт эхлэх бөгөөд энэ цаг мөчид хүндэт зочдыг угтан авах ёслол үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ