ҮЙЛ ЯВДАЛ: МАН-ын 28-р Их хурал эхэлнэ

09.00

  • МАН-ын 28-р Их хурал Соёлын төв өргөөнд эхэлнэ.
  • “Бишрэлт” зочид буудалд 'Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам” салбар дундын зөвлөлгөөн болно.

10.00

  • Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
  • “Нээлттэй нийгэм форум”-д НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн V тайланг олон нийтэд танилцуулах уулзалт болно.

11.00

  • Хангарди ордны Ёслол хүндэтгэлийн танхимд “Нийслэлийн хүүхдийн элч”-ийн андгай өргөх ёслол болно.
  • Хэвлэлийн хүрээлэнд ХӨСҮТ-өөс Монгол улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх уулзалт, ярилцлага зохион байгуулна.
  • 'Зэс эрдэнийн хувь' компанийн хувьцаа эзэмшигч хохирогчид хэвлэлийн бага хурал хийхээр зарлав. Хурал 'Зууны мэдээ' сонины мэдээллийн төвд болно.

11.30

  • 'Зууны мэдээ' сонины мэдээллийн төвд MAXH-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ