Гаджетын өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Гаджет /электрон төхөөрөмж/ хэрэглэх нь эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж мэдэхээр байна. Тухайлбал, электрон төхөөрөмжийг хэт шохоорхох нь аюултай гэдгийг эмч нар байнга анхааруулж байдаг. Тач бас өртөхгүй гэх баталгаа байхгүй тул энэ өвчний тухай мэдэж аваарай.

Маш зовиуртай өвчин болох хүзүүний ивэрхий нь төхөөрөмжийн дэлгэцийг ширтэн урагш, дооштонгойлгодог бүх хүнд тусдаг өвчин. Өөрөөр хэлбэл мэдрэлийн төгсгөлүүдийг хавчиж, нуруунд ирэх даралтыг нэмэгдүүлдэг байна. Хэрвээ та өдөрт 20 минут урагшингэж тонгойдог бол нэг их сүртэй юм болохгүй. Харин ийм байрлалд олон цагаар суувал эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй шүү. Тухайлбал, эхлээд таны нуруу, хүзүү өвдөж, дараа нь тэсвэрлэхийн аргагүй өвдөлт толгой руу шилжинэ. Ийнхүү эцэст нь хүзүүний хэсэгт нугалам хоорондын ивэрхийтэй болно.

Хараа муудах нь гаджет хэрэглэснээс болоод үүсдэг эмгэг юм.Хэд хэдэн тохиолдолд огт хараагүй болж ч мэднэ. Өдөрт 8 цагаар гаджетын дэлгэц ширтдэг байсан Хятадын геймерүүдэд ийм явдал тохиолдсон юм.

Нойргүйдэх нь гаджетын цацруулдаг хиймэл гэрлээс үүдэлтэй бас нэг хямрал юм. Энэ өвчин нь чихрийн шижин, зүрх, судасны өвчин, бэлгийн сулрал, сэтгэл санааны гутрал гээд олон аюулт өвчин дагуулж мэднэ.

Захын мэдрэлийн системийн хамшинж болгарын сарвуу өртдөг өвчин юм.Сарвууны хөндлөн холбоос болон яснуудын хооронд байдаг дундын мэдрэл дарагддаг. Ингэснээр хүн сарвууны өвдөлтөд шаналж, харин заримдаа түүний эрхий хуруу хатингаршдаг байна.

Сэтгэц хямрах нь гаджетаас болж бидэнд тусдаг бас нэг өвчин. Гаджет байнга ширтсэнээр анхаарал хомсдолын хамшинж, тархины хязгаарлагдмал хатингаршил, тэр ч байтугай шизофрени мэтийн ноцтой өвчин тусдаг байна.

Тэгвэл эдгээр өвчнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?Үүнээс гарах гарц ганц л бөгөөд өдөр тутмын амьдралдаа гаджет хэрэглэхээ хязгаарлах хэрэгтэй. Гаджет хэрэглэхдээ урагш тонгойхгүй байх.Харанхуйд дэлгэц ширтэхгүй байх, явж байхдаа дэлгэцнээс юм уншихгүй байх. Хүзүү, нуруу, гарын энгийн дасгал хийх хэрэгтэй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ