Ц.Цогзолмаа Боловсролын сайд нарын чуулганд оролцож байна

БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохиогдож буй Ази-Европын орнуудын Боловсролын сайд нарын зургаадахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар АСЕМ-ийн орнуудын боловсролын хөгжлийн чиг хандлага, ирэх10 жилийн хамтын ажиллагааны хүрээндзалуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэх,шилжилт хөдөлгөөн болон иргэд хоорондын харилцааг хэрхэн дэмжих талаар хэлэлцэнэ. Мөн чуулга уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Боловсролын сайд Ким Санг Контой уулзахаар товложээ.

Ази-Европын орнуудын Боловсролын сайд нарын энэхүү чуулга уулзалт хоёр жилд нэг удаа болдог бөгөөд Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд боловсролын салбар гүүр болоход чиглэгддэг өндөр дээд түвшний чуулга уулзалт юм.АСЕМ буюу Ази-Европын гишүүн орнуудын холбоонд 50гаруй улс, олон улсын байгууллагуудаас Европын холбоо, АСЕАН багтдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ