"Дэлхийн шилдэг 15 мисс"-д шалгарсан Ц.Энхжин эх орондоо ирлээ


Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн БНХАУ-ын Санья хотноо болсон.
Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан юм.
Харин Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Ц.Энхжин амжилттай оролцож Шилдэг 15-д шалгарсан билээ.
Ийнхүү дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж чадсан мисс Ц.Энхжингийн сууж яваа онгоц дөнгөж сая "Чингис хаан" ОУНБ-д газардлаа./Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно./
Тэрбээр:
- Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
- Miss Multmedia төрлийн ялагч
- Beauty with a purpose TOP -20
- Miss Sport төрөлд TOP -8
- Miss Top Model төрөлд TOP -30
- Dances of the World TOP -5
- Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарч чадсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ