ҮЙЛ ЯВДАЛ: “Хүүхэд ба утаа” төслийн нээлт болно


08.30
- “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалт Гадаад Хэргийн Яамны хурлын “Зөвшилцөл” танхимд болно.
09.00
- МАН-ын 28-р Их хурал Соёлын төв өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж, намын шинэ даргыг сонгоно.
- 'Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын танхимд болно. Үндэсний зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар үг хэлнэ.
10.00
- Мал амьтны, эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.
- Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
12.00
- Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгох гэж байна. Энэ тухай хэвлэлийн бага хурал УДЭТ-т болно. Хэвлэлийн бага хуралд: Жүжгийн авторын баг, гол болон туслах дүрийн уран бүтээлчид оролцоно.
15.00
- “Хүүхэд ба утаа” төслийн нээлт 80 дугаар цэцэрлэгийн урлагийн танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ