Барби болох гэж 40 мянган ам.доллар зарцуулжээ

25 настай Польш бүсгүй Анелла барилга, архитектурын салбарт ажилладаг гэнэ. Тэрээр жинхэнэ амьд Барби хүүхэлдэй болохоор шийдсэнээрээ бусдын анхаарлыг татжээ. Ийнхүү гоо сайхны элдэв мэс засал хийлгэхэд барагцаалвал 40 мянган ам.доллар (97 сая 800 мянга орчим төгрөг – ред.,) зарцуулсан байна.

Эхлээд бүсгүй хамрынхаа хэлбэрийг өөрчлүүлж, дараа нь уруул, сүүлд нь хөхөө янзлуулжээ.

Анелла "Уг нь гадаад төрхөө ингэж эрс өөрчлөх бодолгүй байсан. Гэхдээ эцэст нь санаандгүй ийм болчихлоо" хэмээн ярьсан байна. Мэс засалчдын ажлын үр дүнг залуу бүсгүйн инстаграмд тавьсан зургуудаас харж болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ