'Монгол бахархал" өдөрлөг зохион байгууллаа


Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, 'Монгол бахархлын өдөр' тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохиож, АНУ-ын Сан Франциско хот дах ЕКГ-ын Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оакланд хотод жил бүр “Гэр” хүүхдийн төвөөс зохион байгуулдаг “Монгол бахархал - 4” арга хэмжээнд оролцож тус төвөөс тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаануудын талаар болон төвийн сургалтанд хамрагддаг сурагчдын бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхлоо.
Мөн тус арга хэмжээний үеэр АНУ-ын Оакланд хотын монголчуудын дунд уулын спортыг сурталчилсан арга хэмжээ болон тэмцээнүүдийг байнга зохион байгуулдаг “Nomadic hiking club”-н хамт олонд Бахархлын өдрийг тохиолдуулан “Талархал”-ын жуух гардуулав.
2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЕКГ-аас “Монгол бахархал”-ын өдөрт зориулан Калифорниа мужийн Бэй аэриагийн эрэг орчмын “Монголчуудын холбоо”-той хамтран “Эх түүхээ хэн сайн мэдэх вэ” өдөрлөг зохион байгуулж урлаг, спортын өндөр амжилт үзүүлж буй хүүхэд сурагчдыг болон тэдний эцэг, эхчүүдийг хүлээн авч уулзан зарим сурагчдыг МЗХ-ны “Тэргүүний сурагч” медаль, ЕКГ-ын зүгээс “Шилдэг сурагч” өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.
МЗХ-ны “Тэргүүний сурагч” медалиар:
- Аламеда хотын Вүүд дунд сургуулийн шинжлэх ухаан, инженерийн шилдэг сурагч, Шотокан каратегийн 'Сацумо дожо'-ийн тамирчин, хөнгөн атлетикийн тамирчин Түмэнцогтын Эрхэм.
- Мораго хотын дунд сургуулийн онц сурлагатан, шилдэг сурагч, Калифорнийн өсвөрийн зохиолчдын уралдааны тэргүүн байрын шагналт, БАМХ-ны дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн авьяаслаг сурагч Эрдэнэбаярын Анхилуун.
- Калифорниа мужийн өсвөрийн жүдо бөхийн 2016 оны аварга, 'Өсвөрийн олимп' ОУ-ын тэмцээний 2017 оны аварга, орон нутгийн чанартай тэмцээнүүдээс 22 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай, 'Женко' жүдо бөхийн клубын шилдэг тамирчин Мөнхбаясгалангийн Хонгорзул.
- Киокушин каратегийн бүрэн контакттай тэмцээний хошой алтан медальт, Сан Франциско хотын бага сургуулийн шилдэг сурагч Дашмягмарын Хүслэн
- Болортолийн Үжин. “Гэр”-төвийн бүжгийн дугуйлангийн шилдэг сурагч.
ЕКГ-ын өргөмжлөлөөр:
- Төгсжаргалын Түмэндэмбэрэл
- Чагнаадоржийн Анхбаяр
- Энх-Амгалангийн Номинжин
- Галбадрахын Галт
- Содбилэгийн Бишрэл
- Төмөрбаатарын Соёмбо
- Болдсүхийн Саруул
- Ганхуягийн Ганбилэг
- Болдбаатарын Билгүүн
- Чинзоригийн Хулан
- Сайнбаярын Мишээл
- Пүрэвдаваагийн Отгон-Од
- Содтуяагийн Содонгоо нар болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ