“Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг эхлүүлэв

“Мастер групп” ХХК-ийн зүгээс “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мастер Пропертис менежмент компанийн гүйцэтгэх захирал А.Уянга "Мастер Групп ХХК нь үл хөдлөхийн салбарт 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Манай компани нь хөрөнгийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, худалдаа, түрээс, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 10 жилийнхээ ойн хүрээнд шат дараатай 4 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ нь “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аян юм.

Энэхүү аяны хүрээнд “Амжилтын түүх” сэдэвт форум, Сайн бизнесийн шалгуур хангах 10 бизнест 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдаж авах боломж, “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдаан, Гоё Гудамж төсөл зэргийг зохион байгуулах юм.

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Гоё гудамж” нэртэй төслийг хотынхоо хоймрын 5,700 мкв талбайд хэрэгжүүлэхээр зөвшөөрөл авч, ирэх хавраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэхүү төсөлд бид 500 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Бизнесийн байгууллага ийм хэмжээний мөнгийг хот тохижилтод дангаараа зарцуулж байсан түүх байхгүй юм билээ. Төслийн хүрээнд хийгдэх ажлууд ирэх хавраас эхэлнэ.

Энэ бол бидний Улаанбаатар хотдоо оруулж буй томоохон хөрөнгө оруулалт байх болно. “Гоё гудамж” төсөл нь ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, автобусны шинэ буудал, нийтийн эзэмшлийн 100 авто зогсоолыг өөртөө агуулах юм" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ