50 сурагчид 1000 юанийн тэтгэмж олгожээ


Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд баталгаатай, хүртээмжтэй хүргэх” гэж тусгагдсаны зорилтын дагуу зорилтот бүлэгт чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Дорноговь аймаг, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн аравдугаар сард ЕБС-ын гурван багш, дунд ангийн 27 сурагчийг БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хотын хүүхдийн зусланд 7 хоногийн хугацаатай хамруулсан.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газраас зорилтот өрхийн 50 сурагчид тус бүр 1000 юань /370 000 төгрөг/-ийн буцалтгүй тусламж гардуулах арга хэмжээ өнөөдөр /2017.11.21/ боллоо. Арга хэмжээнд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа дэд консул Ван жуюн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, НБХ-ийн дарга Ч.Байгалтуяа болон сурагчдын эцэг, эх оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ