Үйл явдлын хураангуй

09.00

  • ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан болон Хэвлэлийн хүрээлэнгийн хамтарсан мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Мэргэжлийн сэтгүүл зүй: Гадаад бодлого, аюулгүй байдал” сэдэвт Олон улсын тоймчийн сертификат олгох сургалтыг Шангри-Ла зочид буудалд эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх сургалтыг интерактив воркшоп хэлбэрээр зохион байгуулах ажээ.
  • 'Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал' үндэсний зөвлөгөөн 'Кемпински Хаан Палас' зочид буудалд болно.

10.00

  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.

11.00

  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, нийтийн сонсгол хийх талаар мэдээлэл өгнө.

12.00

  • Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Адууны түүх” хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлтгэжээ. Энэ талаар театрын уран бүтээлчид мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал УДЭТ-т болно.

14.00

  • 'Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо' сэдэвт хэлэлцүүлэг 'Бишрэлт' зочид буудалд болно.
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордны “Г” танхимд хуралдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ