Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин энэ сарын 2-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон. Түүнээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрлөө. Гэвч өдийг хүртэл сураг чимээгүй хэвээр байна.
Эрлийн ажиллагаа тухайн өдрийн 21:41 цагт эхэлсэн бөгөөд өчигдөр тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өнөөдөр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ