Тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй тохиолдол гарчээ

Говь-Алтай аймагт тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй тохиолдол гарчээ. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Говь-Алтай аймагт аймагт тарваган тахал хүнд халдварласан сэжигтэй тохиолдол илэрсэн.

Тус иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна” гэсэн байна.

Тахал авсан байж болзошгүй иргэн ньГовь-Алтай аймгийн АШУҮИС-ийн оюутан бөгөөд тэрбээр гурван хоногийн турш өндөр халуурсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ