Хархорин сумын ээжүүд “Нүдээ Нээ” хөдөлгөөнд нэгдлээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ээжүүд “Өгөх өдөр хөдөлгөөн" болон “Лантуун дохио" ТББ-аас охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эхлүүлээд байгаа “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Тэд цахим хуудастаа “Сүүлийн үед нийгмийг цочроосон, олон нийтийг айдаст автуулахуйц аймшигт хэргүүд үйлдэгдэж, хүүхдийн амь нас, хөгжил, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул занал учруулж буйд бид эмгэнэж байна.

Тиймээс нийгэмд энэ асуудлаар дуугарч, эцэг эх, асран хамгаалагчид, хөршүүд, хүүхэдтэй ажилладаг хүн бүхэн, цаашлаад бодлого тодорхойлогчдод дуу хоолойгоо сонсгож байгаа “Лантуун дохио” ТББ-ын “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Хархорин сумын “Ээжүүдийн групп” нэгдэж байна” хэмээн бичжээ. Мөн Хархорин сумын аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хандан хөдөлгөөнд нэгдэх хүсэлт тавьж, гарын үсэг цуглуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ