ҮЙЛ ЯВДАЛ: "Төөрдөг байшин" үзэсгэлэн нээгдэнэ

Хангарьд ордны 14 давхрын А танхимд

09:00 цагт НИТХ-ын ээлжит 12-р хуралдаан 09:00 цагт эхэлнэ. Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Корпорэйт Зочид буудлын Eventy Hall-д

10:00 цагт Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт, хэвлэлийн хурал болно.

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн II байранд

10:00 цагт "Оюутны эрүүл хоол" төслийн загвар, оюутны кафены нээлт болно.

ОУУБИС-д

11:00 цагт "Хятадын Тайжи Ушугийн соёл" өдөрлөг болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Дорнод аймгийн иргэд хууль бус алт олборлолтыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Польшийн кино өдөрлөгүүд болж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ.

Төрийн ордны Иргэний танхимд

13:00 цагт Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах олон нийтийн оролцоо, хяналт сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.

Орд арт галерейд

14:00 цагт Нийгэм дэх хүчирхийллийн эсрэг "Төөрдөг байшин" эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Бишрэлт зочид буудлын хурлын зааланд

14:00 цагт Good Neighbors Монгол төлөөлөгчийн газрын Өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хоршоо, бүлийн тайлан, форум уулзалт болно.

МХЕГ-ын 205 тоотод

14:00 цагт Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдлыг үүсгэгч шаардлага хангахгүй сав баглаа боодлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Зам тээврийн хөгжлийн яаманд

16:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ