Алга болсон 13 настай охиныг оллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 'Аман хуур' хотхонд оршин суудаг 13 настай Г.Одгэрэл энэ сарын 21-ны өдрөөс хойш сураггүй болоод байсан юм. Түүнийг гэрийнхэн нь өнөөдөр олжээ. Тэрбээр дээрх өдөр хичээлдээ суухаар сургууль руугаа яваад сураг алдарсан байдаг.

Охины ээжтэй утсаар холбогдоход “Охиноодөнгөж сая оллоо, биеийн байдал сайн байгаа. Өөр мэдээлэл өгөхгүй” гэв. Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох тохиолдол ихээр гарч байгаа учраас эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сургуульд нь тогтмол хүргэж өгч, авч байхыг Цагдаагийн Ерөнхий газраас сануулж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ