Лицензийг нь цуцлуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ

Дорнод аймгийн Цагаан-овоо сумын иргэдийнхурлын төлөөлөгчид болохГ.Чулуунбаатар, Р.Зоригтбаатар, Л.Мөнхсайхан нар өнөөдөр /2017.11.24/ мэдээлэл хийлээ. Тэд Цагаан-Овоо сумын хоёрдугаар багийннутаг Мянган хоньт гэдэггазарт “Степ гоулд” компани алт олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэн3200иргэдийнхээ дуу хоолойг хүргэхээр ийнхүү Улаанбаатар хотод ирсэн аж.

Цагаан Овоо сумын иргэдийн хурлын төлөөлөгч Г.Чулуунбаатар “Степ гоулд” компани лицензээ авчихсан гээд тогтоол журам нь гараагүй байхад үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ компани бидэнд тодорхой хэмжээний алтны уурхайн мэдээлэл өгсөн.Гэхдээ аймагт асуудлаа мэдэгдээгүй. Багийн иргэдийн нийтийн хурлаар /БИНХ/хэлэлцүүлээгүй шууд Сумын ИТХ-ыг хуралдуулсан.
Уг компанийн ерөнхий захирал нь Т.Батаа гэж хүн бий. Уул уурхайтай холбоотой асуудлаар хөдөөгийн сумын удирдлагуудыг дарамталж байгаа' гэж байлаа.
Тэд Мянган хоньт хэмээх газарт олгогдсон ашиглалтын лицензийг цуцлах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэдгээ хурлын үеэр мэдэгдэв. Мөн уг уурхайн алтны нөөц нь 30 орчим мянган тонн гэж тогтоогдсон байна. Алтны уурхай ньмөнгөн усхэрэглэх учраасалт олборлох компанийгсумынхаа нутаг рууоруулахгүй гэж тэд хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ