Харь гаригийнхныг судлах оросуудын маш нууц агентлаг “в/ч 10003”

Хүн төрөлхтний түүхийн эрин бүрдээ л хүмүүс янз бүрийн айх зүйлтэй байсан гэхэд болно. Дундад зуунд хүмүүс чөтгөртэй нүүр тулахаас айдаг байсан бол аж үйлдвэрийн эрин шинжлэх ухаан техникийн үсрэлттэй алхмуудаас айдаг байв.

Хүн төрөлхтний түүхийн эрин бүрдээ л хүмүүс янз бүрийн айх зүйлтэй байсан гэхэд болно. Дундад зуунд хүмүүс чөтгөртэй нүүр тулахаас айдаг байсан бол аж үйлдвэрийн эрин шинжлэх ухаан техникийн үсрэлттэй алхмуудаас айдаг байв. Харин манай эринд Үл таних нисдэг биеттэй /ҮТНБ/ холбоотойгоор хүмүүс илүүтэй айх болсон юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Нисдэг тавагны тухай юу эсийг ярьдаг билээ, хүмүүс, ан амьтныг хулгайлсан л гэнэ, тэдэн дээр туршилт хийдэг, дэлхийг эзлэхээр бэлдэж байна, дэлхийн томоохон улс орнуудын засгийн газартай нууц хэлэлцээр хийсэн байдаг гэж ирээд л элдвээр ярина.

Цуу яриа бишгүй, харин үнэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Ер нь хэн нэгэн энэ талаар ам нээсэн ч тун удалгүй засаг төрийнхөн нь няцааж орхидог. Харин саяхан Оросын чөлөөндөө гарсан дэслэгч генерал Алексей Юрьевич Савин харь гаригийнхны талаар ам, нээхийг зөвшөөрч, Оросын сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр тухайн үедээ домогт "в/ч 10003" хэсгийг тэргүүлж байсан бөгөөд в/ч 10003 гэдэг нь хачирхалтай, ер бусын үзэгдэлд цэргийн оролцоог ашиглах боломжийг судлах зорилгоор 1989 онд байгуулагдсан, ЗХУ-ын Батлан хамгаалах яамны хэлтсийн нэр байж.

-Алексей Юрьевич, цэргийнхний үздэгээр ҮТНБ үзэгдэл гэж юу вэ?

-ҮТНБ үзэгдлийн тухайд цэргийн байгууллага ямар байр суурьтай байдгийг хэлэх надад хэцүү байна. Нэгэнтээ хачирхалтай үзэгдлүүдтэй холбоотой баримтуудыг бүртгэдэг батлан хамгаалах яамны хэлтсүүд байсан. Гэвч үүгээр л бүх зүйл хязгаарлагдсан гэхэд болно. Цэргийнхэн албан бус ярианыхаа үеэр бол нисдэг биетүүдийн тухай ярьдаг байлаа. Гэхдээ энэ яриа нь цэргийн эсвэл, шинжлэх ухааны шинж чанартай гэхээсээ илүүтэйгээр ахуйн чанартай байсан юм. Миний мэдэж байгаагаар одоо ч байдал нэг их өөрчлөгдөөгүй.

-Гэхдээ ҮТНБ-үүдийг судлах Зөвлөлтийн цэргийн хөтөлбөрүүд байсан шүү дээ?

-ЗСБНХУ-д ҮТНБ-ийн асуудал судлах эсвэл харь гаригийн соёл иргэншлийн төлөөлөгчидтэй холбоо тогтоох талаар цэргийн хэлтэс байгаагүй. Энэ талаар гарсан мэдээлэл, яриа нь ердөө л санаанаасаа зохиосон зөгнөл.

-Дэлхийн томоохон орны Засгийн газартай харь гаригийн соёл иргэншлийн зүгээс холбогдох оролдлого нэг ч удаа гарч байгаагүй гэж үү?

-Улсынхаа удирдлагын даалгавраар "харь гаригийнхан"-тай холбоо тогтоох асуудалтай бид ганцхан удаа тулгарч байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ