Согтуу жолооч осол гаргаж хүний аминд хүрчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт НИК-ийн агуулахын гадна согтуу жолооч хүн дайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус сумын харъяат 32 настай Л нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Хьюндай Портер” маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож, мотоцикл мөргөжээ.

Ослын улмаас тус мотоциклийн ард зорчиж явсан НИК-ийн агуулахын ажилтан 59 настай С гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. Энэхүү хэргийн тус амйгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ