Х.Баттулга: Хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн, хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой

"Хүүхэд, эмэгтэйчүүдий хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар уг хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулж байгаа билээ. Хэлэлцүүлгийн хүрээнд монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, хүчирхийлэл, гэмт хэрэг халдлагаас хамгаалуулах, хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүүхдийн эрх хамгааллын бодлогын хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын хүүхдэд ээлтэй үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай эрхзүйн зохицуулалтын шийдэл гарцыг хэлэлцэх, төрийн болон төрийн бус байгуулагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайруулах төдийгүй олон нийтин оролцоо хяналтыг бий болгох зорилготой юм.

Мөн өнөөдрийн хэлэлцүүлгээр:

1.Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн дүгнэсэнээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах

2. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоог сайжруулах

3. Төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хамтран ажилласанаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ гэж үзэж байгааг зохион байгуулагч, оролцогчид онцоллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Өглөө босмогцоо л бид сэтгэл сэртхийлгэм хэргүүдийг сонсож байна. Тиймээс энэ асуудлуудад төр анхаарлаа хандуулахаас аргагүй юм. Очир төвд 13 настай охин маш өндөр согтолттой амиа алдсан ноцтой хэргийг шийдвэрлэх ёстой. Нийгмийн энэ мэт үзэгдлүүдэд төрийн хатуу бодлого шаардлагатай. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтээрээ 70,700 хоног бмш үргэлж тэмцдэг байх ёстой. Миний зүгээс ТЕГ, ЦЕГ, прокурорт хүний наймаа, хүний эрхтний наймаа, гэмт хэргийн үүр уурхай болсон дэн буудлуудын асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсэг байгуулж ажиллуулах нь зөв гэж үзэж Ажлын хэсэг байгуулсан. Хэлэхээс сэтгэл эмзэглэмээр хэргүүдийг Хүний эрхийн үндэсний комиссын тоон баримтад дурьдаж байна. Энх цагт бид дайны үед амиа алдсан хүмүүсээс олон хүн, хүүхдийг жилийн дотор алдаж байгаа аймшигт тоо байна. Түүнчлэн хүүхдийг хүчирхийлсэн, балмад зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан байгаа. Мөн Ерөнхийлөгч байх хугацаандаа ийм хэрэг хийсэн хүнд уучлал үзүүлэхгүй. Тиймээс цаазын ялын асуудлыг эргэн харах нь зүйтэй" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ