Хоёр хөлгүй болсон ч, нэртэй тамирчин болжээ

Цянь Хуньян гэдэг бүсгүйд тохиолдсон явдал манай гарагийн хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган хүний урам зоригийг сэргээж байна. Охин 2000 онд дөрвөн настай байхдаа автын осолд орсноор хоёр хөлгүй болжээ. Насанд хүрсэн хэн боловч түүний оронд байсан бол зүгээр л сууж, золгүй амьдралынхаа төгсгөлийг хүлээх байсан биз.Харин Цянь тийм нэгэн биш ажээ.

Тэрээр Хятадын зүүн хойд нутгийн Юньнань мужид төржээ. Түүний эцэг, эх ядуу хүмүүс байсан учир ямар нэгэн протез хийлгэх тухай боддоггүй байжээ. Тэд охиноо удаан хугацааны туршид өргөж явдаг байсан аж. Гэтэл охин өөрөөийш тийш явдаг болохыг хүсдэг байжээ.

Тэгтэлөвөө нь түүнд сагсны бөмбөг авч өгөөд, түүн дээр охиныг суулгажээ. Цянь гараараа газар тулж, түлхэхийн тулд хоёр нийвийтэй болсон байна. Ийнхүү тэр хаашаа л бол хаашаа явдаг болж чаджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч амьдралд баясаж явдаг охин сургуульд орж, найз нөхөдтэй ч болсон байна.

Хятадын нийгэм түүний тухай 2005 онд мэджээ. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Бээжингийн нөхөн сэргээх төвөөс Цянь охин протез авсан байна. Протезтай болж, түүний хийсэн анхны алхамын тухай Hятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байжээ.

Бүсгүй телевизээр Хятадын параолимпийн шигшээ багийнхныг хараад, усанд сэлэлтийн спортоор хичээллэж, улмаар параолимпид оролцох хүсэл төрсөн байна. Шаргуу бэлтгэл, шавхагдашгүй хүсэл мөрөөдөл, хүнд хэцүү хөдөлмөр үр шимээ өгчээ. Хоёр жилийн дараа “сагсан бөмбөгт бүсгүй”хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд зохиогдсон Хятадын усанд элэлтийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна.

Тэрээр Лондоны параолимпид оролцож чадаагүй ч энэ нь шаргуу бүсгүйг зогсоож чадаагүй байна.2014 онд төрөлх Юаньнань мужийн параолимпийн 100 метрийн зайн уралдлаанд алтан медаль авчээ. Түүний хүсэл мөрөөдөл биелэж, Хятадын багийн бүрэлдэхүүнд багтан 2016 онд Рио-де-Жанейрогийн параолимпид оролцсон байна. Тэрээр алтан медаль аваагүй ч, 21 настай түүнд спортын гол шагнал авах эрч хүч, хүсэл зориг дүүрэн байгаа гэнэ.

Цяньусандзагас шиг хурдан шаламгай сэлдэг учир “Лусын дагина” гэсэн хоч авчээ. Бэлтгэл сургуулилт байхгүй амралтын өдрүүдэд тэр дуртай киногоо үзэж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ