“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган" болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд төрийн ордонд зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан аймаг, сумдаас оролцож буй соёлын менежер, ажилтнуудад зориулсансургалтуудыг 26-28-ны өдрүүдэд болох юм.

2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас хойшихарван жилийн амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус чуулган нь “Соёл урлаг-Үндэстний дархлаа” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ