Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ

10.30

  • Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзана. Уулзалт Монголын хүүхдийн ордонд болно.
  • Нийслэлийн 'Нээлттэй цаг'-т Чингэлтэй дүүргийн удирдлагууд оролцож, мэдээлэл өгнө. 'Хангарьд' ордонд болно.

11.00

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх “Lead talks” хөтөлбөрийн талаар “Lead Mongolia” төслийн багаас Live conference center-т хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • Ашигт малтмалын лицензийн хууль бус олголт болон 30 гэр бүлтэй холбоотой гэх мэдээллийг шалгах ажлын хэсэг УЕПГ-ын дэргэд байгуулагдаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

  • 'Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл' ТББ-ын удирдлагаас Зөвлөлийн үйл ажиллагаа, хилийн чанад дахь монголчуудын болон ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлаар төр, засгийн удирдлагуудад явуулсан шаардлагын талаарLive conference center-т мэдээлэл хийнэ.

  • Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Д.Нанжидын 'Бүжгийн урлагт 70 жил' ойн баярын үйл ажиллагааны талаар 'Монгол ньюс' мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ