Цэрэг эрсийн тангараг өргөх ёслол боллоо


Өчигдөр улс орон даяар нэгэн зэрэг өрнөсөнЦэргийн тангаргын баяр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн торгон цэрэг гэгдэж ирсэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дайчдынтангаргын баярт оролцон баяр хүргэлээ.
Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт ЗХ-ний 032 дугаар анги нь Төрийн болон, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын харуул хамгаалалт, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах үндсэн үүргүүдээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн анги юм. Цэргийн тангарга өргөнө гэдэг агуулгын хувьд ээж аавын хүү, эх орны хүү болж байгаа ч ач холбогдлын хувьд иргэнийхээ хамгийн хариуцлагатай үүргийг насан туршдаа эх орон, ард түмнийхээ өмнө хүлээж байгаа гэсэн үг юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдцэрэг эрсийн тангарагийн баярт оролцож “Хүн амьдралдаа олон үүрэгамлалт авдаг байх. Гэхдээ цэргийн тангараг шиг хатуу, зөрчвөл хатуу цээрлэл хүлээдэг, эр хүнийг жиннхэнэ эр хүн болгодог ийм тангараг бол хүний амьдралд ганцхан байдаг. Энэ тангарагаа та бүхэн өнөөдөр эх орон, ард түмэн, аав ээж, ханийнхаа өмнө өргөлөө. Энэхүү тангарагтаа үнэнч явж,цэргийн албаа нэр төртэй хаахыг хүсэж баяр хүргэе” гэлээ.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй залуусын хувьд алба хаах хугацаандаа Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын билэг тэмдэг болж Монгол Улсад хүрэлцэн ирж буй гадаад улсын Төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай хамгийн түрүүнд нүүр тулан мэндчилж, Монгол Улсын төр цэргийн сүр хүчийг дэлхийд таниулж ирсэнөндөр үүрэг хариуцлага хүлээж ирсэн.
Э.Пүрэвбаатар/Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч/
- Би Дундговь аймгийн Дэрэн сумынх. Өмнө би цэргийн албыг сайхан гэж боддог байсан. Энд ирээд цэргийн алба миний бодож байснаас илүү нэр хүндтэй, үүрэг хариуцлагатай, сайхан байдгийг мэдлээ. Үеийн олон залуустай найз нөхөр боллоо.
Эцэг эхийн төлөөлөл
-Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас ирсэн. Хүүгээ эр цэргийн албанд нэр төртэй зүтгэж тангарагаа өргөж байгаад ээж нь баяртай байна. Хүүгээ эх орны хүү болж байгаад баярлаж албаа нэр төртэй хаагаад ирээрэйгэж хэлнэ дээ.
-Миний ууган хүү цэргийн тангарагаа өргөлөө. Төрийн ёслол хүндэтгэлд 032 дугаар ангид цэргийн албаа хаах болсон хүүгээ бахархаж байна. Энэ анги улсорны нүүр царай болж байдагнэр хүндтэй анги. Тиймээс хүү минь эх орныхоо өмнө томоохон үүрэг хүлээлээ шүү гэж захиж байна.
Ийнхүү Монгол Улсынхаа үндсэн хуулийг эрхэмлэн дээдэлж иргэний цэргийн үүргээ биелүүлэхээрхугацаат цэргийн албанд татагдан тангаргаа өргөсөн шинэхэн дайчид эх орноо хайрлах үзэлтэй, албаа нэр төртэй хааж, эрдэм мэдлэг, оюун ухаанааболовсруулан тэлэх их амжилтын үүд хаалгаанээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ