"Ц.Нямдоржийн хүүхэд Эрдэнэт үйлдвэрт бараа шахаагүй" гэв

АТГ-аас өнөөдөр 11 дүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр IV цахилгаан станцын дарга н.Анхбаяр гэдэг хүн 42 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн Эрдэнэт үйлдвэр рүү шахсан. Үүнд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нөлөөлсөн гэдэг мэдээллээр сэтгүүлчид тайлбар авлаа.

АТГ-аас мэдээлэхдээ “Ц.Нямдорж сайдын хүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-т бараа бүтээгдэхүүн шахсан гэх хэрэг шалгагдаагүй. Харин ТЭЦ 4-ийн захирлаар ажиллаж буй н.Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. "Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй. Энэ асуудлыг шалгаад бид хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ