АСЕМ-ын зардалд хийсэн аудитын нээлт болно


09.00
- Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Бог малын мялзан өвчний нөхцөл байдлын хэлэлцүүлэг болно.
10.00
- НИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн анхдугаар хэлэлцүүлэг хийнэ. Хурал 'Хангарди' ордны 14 давхарт болно.
- Байгаль орчны чиглэлээрх хуулиудын давхардал болон хийдлийг арилгахаар Хууль зүйн яамны ажлын хэсэг БОАЖЯ-нд зургаан сарын турш ажиллажээ. Ажлын хэсгийнхэн ажлын үр дүнг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хүлээлгэж өгч, БОАЖЯ-ны Хаан танхимд мэдээлэл хийнэ.
11.00
- 'Цахим мөнгө: Бид хаашаа явж байна вэ?' олон талын эх сурвалжтай нээлттэй хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд болно. Уг хэлэлцүүлэгт Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Ард санхүүгийн нэгдэл, Цахим Эгэрэг компани болон ШУТИС- Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн төлөөллүүд оролцож, Биткойны талаар дэлхийн чиг хандлага хаашаа явж байна, харин Монгол Улс хаана нь яваа, крипто валютыг хэрэглэх, түүнд хөрөнгө оруулах, блокчэйн технологийн давуу болон сул тал юу болох талаар хэлэлцэнэ.
- БСШУСЯ-ны 401 тоотод 'Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган'-ы талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
- Үндэсний аудитын газарт АСЕМ-ын зардалд хийх эрсдлийн аудитын нээлт болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 'Өргүй монгол' хөдөлгөөнөөс Улс орны өр, зээлийн хүү, валютын ханшын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.40
- Үндэсний мэдээллийн төвд Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдсан талаар мэдээлэл хийнэ.
12.00
- UBS телевизийн шинэ төсөл болох 'Perfect Dance' шоу нэвтрүүлгийн талаар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00
- 'Хандлагыг өөрчилье, Хамтдаа хөгжье' LEAD Talks төслийн арга хэмжээ Holiday Inn зочид буудлын их танхимд болно. Эл төсөл нь Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй, арванхоёрдугаар сарын 3-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл болон ажил олгогчдыг холбох, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв мэдээлэл түгээж, эерэг хандлагыг төрүүлэх зорилготой нөлөөллийн төсөл юм.
18.00
- “Монгол дахь компанийн нийгмийн хариуцлага, ач холбогдол, түүний хэрэгжилт” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно. Хэлэлцүүлэгт Эдийн засагч С.Дэмбэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нарын төлөөлөл оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ