Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс ахлагчийн зөвлөлтэй боллоо


Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ахлагч бүрэлдэхүүний үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд энэ сарын 27-ны өдөр Ахлагчийн зөвөлгөөнийг зохион байгуулжээ. Уг зөвөлгөөнөөр алба хаагчдын сахилга ёс зүйн өнөөгийн байдлын талаар авч хэлэлцэж ахлагч бүрэлдэхүүний төлөөлөл болох долооналба хаагчтай Ахлагчийн зөвлөлийг байгуулсан байна.
Ахлагчийн зөвлөл нь алба хаагчдын нийгмийн асуудал, боловсролд анхаарч ажиллахын зэрэгцээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах тэдний санал хүсэлтийг байгууллагын удирдлагад санал оруулж шийдвэрлүүлэх зорилго чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулах аж. Ахлагчийн зөвлөлийн даргаар цагдаагийн сургагч ахлагч Б.Энхбатыг 100 хувийн саналаар дэмжиж томилсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ