Нийслэлийн төсөвт 800 тэрбум 356 саяын орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынээлжит бус хоёрдугаар хуралдаан хоёр дахь өдрөө Хангарьд ордонд үргэлжилж байна. Уг хурлаарНийслэлийн2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг цогцоор нь хэлэлцэж эхэллээ.

Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 630.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын78.8 хувийг бүрдүүлэхээр,дүүргүүдийн төсөвт 169.7 тэрбум төгрөгийн орлоготөвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 21.2 хувийг тус тус бүрдүүлэхээр байна.Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх9.9 хувь буюу 78.9 тэрбумтөгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.

Хотын шуудын урсгал зардлын 31.3 хувь буюу 107.1 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангийн зардалд, 27.7 хувь буюу 94.8 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээрүнэ төлбөргүй зорчих зардалд болон машин цагийн зардалд, 11.7 хувийг эзлэх40.2 тэрбумтөгрөгийг хот тохижуулах зардалд, 1.5 хувь буюу 5.2 тэрбум төгрөгийггэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд, 4.7 хувь буюу 15.9 тэрбум төгрөгийг “Бичил зээл” “ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” сан”-гийн зардалдтусгасан байна. Дээрх зардлуудыг төсөвт тооцон тусгаснаархотын шуудын урсгал зардлын нийт дүн342.2 тэрбум төгрөг болж байгаа юм.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилж байгаа шилжүүлгийн орлого 16.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь2017 онтой харьцуулахад4.4 тэрбумтөгрөгөөрнэмэгдсэн дүнтэй байна.

Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг 2017 оноос35.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 354.5 тэрбум төгрөг байхаар, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 9.7 тэрбум төгрөгөөр, нийт 364.2 тэрбум төгрөгөөр тус тусбаталсан байна.

2018 онд:

  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111 тэрбум585 сая төгрөгийн,
  • нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862 сая төгрөгийн,
  • орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11 тэрбум 471.3 сая төгрөгийн, нийт 159 тэрбум 919 сая төгрөгийнхөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Мөн нийслэлийн төсвийн суурь орлогыг660.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг323.2 тэрбум төгрөг,Төсвийн тухай хуулийн56 дугаарзүйлийн2.2 т дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн тэнцлийн ашгийн60 хувь болох 208.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт татантөвлөрүүлнэ хэмээн Улаанбаатар хотын 2018 оны төсвийн төслийгНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС.Батболд танилцууллаа.

Хот байгуулалт, нийгмийн салбар, авто зам, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулах, хот нийтийн аж ахуйн салбартнилээд ажил хийхээр төсөвлөж, төлөвлөсөнөө танилцууллаа. Гэр хороололын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж,бичил цэцэрлэг байгуулах, жижиг гудамж хийх,эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтыг ажлуудыг ч хийнэ гэдгээ хэллээ.

Төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ.

2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэрсанал асуулгын хуудсаар давхардсан тоогоормянга гаруй иргэн санал өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг нийслэлийн иргэд хүсчээ.

Үүнд,

  1. Гэр хороололын дахин төлөвлөлт
  2. Нийтийн эзэмшлийн зам , талбайн тохижилт
  3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  4. Авто зам барих, засварлах
  5. Гэр хороололын айл өрхийн цахилгаан хангамж
  6. Нийтийн тээвэр
  7. Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар
  8. Үерийн хамгаалалтын барилга
  9. Сургууль, цэцэрлэгийн барилга
  10. Тоглоомын талбай
  11. Үерийн хамгаалалтын далан
  12. Ус түгээх байр
  13. Гэрэлтүүлэг, камержуулалтт
  14. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлт

Эмнэлгийн хүртээмжийн талаар их санал өгсөн байна. Нээлттэй хэлэлцүүлгийн үед иргэдээс хамгийн олон санал авсан төсөл, арга хэмжээг нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ