Завхан аймагт 9-49 насны бичиг үсэггүй 420 иргэн байна

Завхан аймгийн 24 суманд нийт бичиг үсгийн боловсролгүй 9-49 насны 420 иргэн байдаг байна. Өнөөдрийн байдлаар тэд Насан туршийн боловсрол олгох төвөөр дамжуулан бичиг үсэг сурч байгаа аж. Түүнээс гадна тус аймгийн хэмжээнд насан туршийн боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 556 хүн суралцаж буй юм байна.

Завхан аймгийн БСУГ-ын Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Уртнасан “БСШУС-ын сайдын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/242 тоот тушаалын дагуу насан туршийн боловсролын хүрээнд эзэмшүүлэх таван чиглэлийн боловсролыг 24 сумын 1000 орчим иргэн эзэмшиж байна.

Тухайлбал, амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол-экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун-төлөвшлийн боловсрол–авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд, гоо зүй-мэдрэмжийн боловсролыг эзэмшиж байна” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ